
Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайханаас тодруулахад, “МҮАН-аас УИХ-д суудаг гишүүд орон нутаг болон гадаадад томилолттой ажиллаж байна. УИХ-ын үйл ажиллагааг таниулах, сурталчлах ажлаа хийж байгаа. Мөн улстөрийн нөхцөл байдлыг ажиглаж байна. Одоогоор хэзээ хуралдах нь тодорхойгүй байна” гэлээ. МҮАН-ын Бүгд их хурлаар мөн Засгийн газар, “Шударга ёс” эвслээс гарах эсэх талаар яригдаж магадгүй гэсэн бор шувуу бий. Бүгд их хурал хэзээ хуралдах нь тодорхойгүй ч УИХ дахь гишүүдийн ирц бүрдвэл ойрын хугацаанд байж магадгүй бололтой.
Ш.ЧИМЭГ