Бейонси, Jay-Z нар кибер дайралтад өртжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Бейонси, Jay-Z нар кибер дайралтад өртжээ

Дуучин Бейонси болон түүний нөхөр рэппэр Jay-Z нар цахим дайралтад өртсөн тухай TMZ мэдээлжээ. Тэдний санхүүгийн нарийн мэдээллүүдээс эхлээд гэрийн хаяг, татвар төлөлтийн байдал, ажил эрхлэлт, боловсрол, өвчний түүх гэх мэт Америкийн хувь хүний мэдээллийг цогц байдлаар агуулсан “social security number” болон банкны харицах карт, утасны дугаар гэх мэт илүү дэлгэрэнгүй  мэдээллүүд алдагдсан байж болзошгүй гэнэ.

Өмнө нь Америкийн реалити од Ким Кардашиан, жүжигчин Эштон Качер, дуучин Бритни Спирс, Парис Хилтон, Мэл Гибсон, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар мөн иймэрхүү кибер халдлагад өртөж байжээ. Одоогоор Холбооны мөрдөх товчоо /FBI/ дээрх хэргийг мөрдөн шалгаж байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж