Ихэр хүүхдийн мөнгө олгоно

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Ихэр хүүхдийн мөнгө олгоно

Баянзүрх дүүргийн харьяат иргэдийн ихэр хүүхдийн мөнгийг энэ сарын 15-наас эхлэн олгож эхлэхээр болсон байна. Улсаас нэг удаа олгодог нэг удаагийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан эцэг, эхчүүдэд мэдэгдэл олгож эхлээд байгаа бөгөөд мэдэгдлийг харьяа дүүргийн салбар банкинд авч очсоноор тэтгэмж авах боломжтой болно. Энэхүү нэг удаагийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжид улсын хэмжээнд 0-4 насны 5000 гаруй хүүхэд хамрагдах бол үүнээс БЗД-ийн хэмжээнд тэтгэмж авах болзол хангасан 255 иргэний хоёр ихэр хүүхэд, дөрвөн иргэний 3 ихэр хүүхдийн материал тус тус бүрдээд байгаа талаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн М.Амгаланбаатар мэдээллээ.

С.ОЮУНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж