Үүнд: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Баян Монгол “Эрдэнэс Монгол” компаний тухай хууль, Монгол улсын бүтээн байгуулалт, Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал хийгээдГазрын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ судалгаа, тооцоо, үндэслэл нь хэлэлцэгдсэн учир энэ хуулиудаа батлуулахаар бэлдэж байгаа тухайгаа мэдээлэл болгон хүргэлээ.Эдгээр асуудлууд дээр санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл www.bold.parliament.mn, www.oyungerel.parliament.mn гэсэн хаягаар хандаж саналаа хүргүүлэх боломжтойг уламжиллаа.Гишүүн Ц.Оюунгэрэл энэ жил дүүрэгт 1.9 тэрбум төгрөг төсөвлөгдөж үүнийг иргэдээсээ санал авч хийх ажлын төлөвлөгөөнд оруулахын дээр тохижилтын ажилд 300 сая, хүүхдийн тоглоомын талбай-20 сая гэх мэт томоомон ажлууд тусгагдсаныг танилцуулсан. Мөн тэрээр хогны талаар Багахангай,Багануур, Хан-Уул дүүргийн залуучуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлан 10 залууг шалгаруулан 1000 долларын тэтгэлэг олгосон. Эдгээр шалгарсан оюутнууд дунд Багахангай дүүргээс Ч Ундармаа оролцон шилдэг 10-т шалгарсан болохыг онцлоодтөслийн багийн 10 оюутан хогны талаар сурталчилах багш, сургагч нар болсон тухай тодруулан хэллээ.Тэтгэлэг авсан оюутнууд хог ялгаж сургах ажлыг зохион байгуулж цугларсан хогыг тушаан олсон мөнгөөрөө ном, тоглоом худалдан авч Өлзийт хороолоолд байрлах өдөр өнжүүлэх ангийн хүүхэд багачуудад тараасан.Мөн иргэдээс “Том дааж дийлэшгүй хогын савны оронд жижиг олон хогын савтай баймаар байна гэж санал өгсөний дагуу ”дахивар”-ын хуванцар савыгХан-Уул дүүрэгт байрлуулж, дахиварын уутыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр оёулан түүн дээрээ дахивараа хаана тушаах талаар хаягийг бичсэн болоод 63 өрхөд дахиварын уутыг тараасан болохыг дурдаад цаашид хоёрдогч түүхий эд авах цэгийг Багахангай дүүрэгт байгуулахаар судлаж байгаа тухай иргэдэд мэдээлэл өглөө.Багахангай дүүргийн иргэн Дамба: Багахангай дүүргийн иргэд бүрэн цуглаагүй байна. Хорооныхон ажлаа идэвхижүүлэх хэрэгтэй. Мөн 1-р хорооны засаг даргыг хэзээ батлах вэ?гэсэн асуултанд Засаг дарга С.Эрдэнэбаяр 1-р хорооны засаг даргын бүрдүүлэх бичиг дутуу учир хараахан батламжлаагүй байгаа талаар мэдээлэл өгөхөд гишүүн Л.Болд:хурал болоод 20 гаруй хоног өнгөрч байхад хорооны засаг даргыг батламжлаагүй байгааг шүүмжлээд хороон дарга бол хамгийн дээд дарга тул дариухан даргаа батламжлах хэргтэйг хэллээ.Хурал энэ мэт нээлттэй мэдээлэл солилцсон, иргэд бодож санаж явдаг зүйлээ чөлөөтэй илэрхийлсэн асуудлыг эрэлхийлсэн ажил хэрэгч уур амьсгал дунд болж өрнөлөө.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Багахангайд ажиллав
Улсын Их хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар чуулганы завсарлагааны хугацаанд өөрсдийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Хан-Уул дүүрэгтажиллаж байгаа билээ. Тэд хоёрдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Морин, Био, Шувуу, Өлзийт, Нисэхийн дугаар хороонуудад хуваарийн дагуу уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, иргэд сонгогчдийнхоо санал бодлыг нээлттэй сонссон. Энэ удаад Багахангай дүүргийн 2-р хорооны “Соёлын төв”-д 2013 оны гуравдугаар сарын 10-ны өдөр иргэд сонгогчтой хийх уулзалтаа үргэлжлүүллээ. Уулзалтанд тус дүүргийн иргэд болон Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Засаг даргын орлогч Ж.Баярбаатар нар оролцсон юм.Улсын төсвөөс 2013 онд орон нутагт олгогдох мөнгөн дүн 2 дахин нэмэгдсэнийг онцлоодзарлага бага, орлого өндөр байна гэдэг нь бүтээн байгуулалт ихэсч хөгжихийн нэр гэдгийгуулзалтын үеэр гишүүд тодотгож байлаа.Гишүүдийн зүгээс2013 оны 04-р сарын 05-нд ээлжит чуулган эхлэх үеэр хэд хэдэн асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаагаа иргэдэд танилцуулсан юм.
Б.САРУУЛ