Хуурамч шагналын хэрэгт эрүү үүсгэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Хуурамч шагналын хэрэгт эрүү үүсгэхээр болжээ

"Соёлын тэргүүний ажилтан" цолны үнэмлэхийг хуурамчаар гаргасан гэх хэрэгт холбогдох хүмүүсийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж,  мөрдөн байцаах шатанд 54 хуудас материал бүрдүүлэн, үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдалтай байгаа  талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
Кино урлагийг дэмжих " Жигжид" төрийн бус байгууллагын  гүйцэтгэх захирал Ш.Ооёо нь үнэмлэхийг албан бус шугамаар дам хүнээс хууль бусаар олж авсан байж болзошгүй байгаа бөгөөд уг үнэмлэхийг хаана, яаж хийсэн болон хэргийг ямар байдлаар үйлдснийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж