ИЗНН-ын нэр дэвшигч тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

ИЗНН-ын нэр дэвшигч тодорхойгүй байна

Сүүлийн өрүүдэд улс төрийн намуудын дотоодод ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх яриа өрнөж байна. Одоогоор нэр дэвшигч нь тодорхой болоод байгаа нь Ардчилсан нам байгаа бөгөөд МАН, МАХН, ИЗНН зэрэг намууд хараахан тодруулаагүй байна. МАН-ын хувьд ард түмнээс санал асуулга явуулж, дэмжлэг авснаас нь намын хурлаар шийднэ гэж буй бол МАХН-аас дөрвөн хүний нэрийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа билээ. Харин ИЗНН-ын дарга С.Оюун энэ талаар “Би хувь хүний зүгээс Ерөнхийлөгчид нэр дэв­шихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн шүү дээ. Хуулиараа бол парламентад суудалтай нам хэн нэгнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхий­лөгчид нэр дэвшигч 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, намын ямар ч гишүүн, дэм­жигчийг нэр дэвшүүлж өр­­сөлдүүлэх боломжтой. Тий­­мээс хэн нэр дэвшихийг намын гишүүд тэр дундаа төлөөллийн төв байгууллага  болох Үндэсний хороо ший­дэх болно. Одоогоор манай намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа” гэв.


Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж