Үндэсний цирк хөгжүүлэх холбоо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Олон Улсын циркийн их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 25-нд болох уг наадамд АНУ, Канад, БНГУ, Вьетнам, БНХАУ, Испанийн циркчид оролцох юм байна. Их наадмын хүрээнд циркийн урлагийн уламжлалт болон үндэсний циркүүдийн шилдэг үзүүлбэрээр хамтарсан тоглолтыг дэлгэх нь ээ. Мөн циркийн урлагийн хөгжлийн хандлага, асуудал сэдвээр чуулга уулзалт хийх юм байна.
Г.ДАША