Спортын
нэр хүндтэй шагнал болох Laureas World Sports Awards-ийн “Оны шилдэг
тамирчин”-ын өргөмжлөлийг Ямайкийн ойрын зайн гүйгч Усейн Болтод
хүртээжээ. Харин эмэгтэй тамирчдаас Их Британийн Жессика Эннисийг онцлон
тус шагналаар мялаасан байна.
Мөн олимпийн наадмын 22 медальт АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпсийг
“спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” тусгай шагналаар шагнажээ.
“Спортын Оскар” хэмээн нэрлэгддэг тус шагналыг гардуулах ёслол 30
дахь удаагаа Бразилын Рио-де-Жанейрогийн театрт зохиогдож, нэр жүжигчин
Морган Фримен хөтөлсөн юм.
“Оны онцгой дэвшил гаргасан тамирчин” шагналыг Их Британийн теннисчин
Энди Маррейд олгосон байна. Харин “Оны эргэн ирэлт” шагналыг Доминиканы
хөнгөн атлетикч Феликс Санчест гардуулав.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn