“Pussycat Dolls”-ын хоёр гишүүн хамтлагаасаа гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

“Pussycat Dolls”-ын хоёр гишүүн хамтлагаасаа гарна

Өөрийн гэсэн стиль, имижийг бүрдүүлж чадсан “Pussycat Dolls” хамтлагийн Ashley Roberts болон Kimberley Wyatt нар хамтлагаа орхих болсон байна.  Хамтлагийн гишүүн Ashley Roberts “Twitter” цахим хуудсны өөрийн блогтоо “Би хамтлагаа орхих шийдлээ. “Pussycat Dolls” хамтлагт байсандаа баяртай байна гэжээ. Харин Kimberley “Мөнгө, алдар нэр аз жаргалыг худалдаж авдаггүй. Тиймээс би өөрийн сэтгэл зүрхээ дагах хэрэгтэй боллоо” хэмээн бичсэн байна. Хамтлагийн гишүүн Kimberley Wyatt саяхныг хүртэл авьяаслаг бүжигчдийг шалгаруулдаг “Sky One"s Got To Dance” шоуг шүүж байсан юм.
Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж