Хятад “нэг хүүхэд” бодлогоос татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Хятад “нэг хүүхэд” бодлогоос татгалзахгүй

БНХАУ төрөлтөд тавих хяналтаа чангатгахаас гадна “нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлогоос татгалзахгүй гэж Засгийн төв албадыг шинэчлэн зохион байгуулах хорооны газрын орлогч дарга Ван Фэн  даваа гаригт мэдэгдсэн байна.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  шинэчлэлийн төлөвлөгөөг авч хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу Төрийн зөвлөлд орох албадын тоог цөөлж, хариуцлагыг өндөржүүлэх юм. Тухайлбал, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн улсын комиссийг Эрүүл мэндийн яамны бүтцэд багтаах ажээ.

Ван Фэн "Хятадын Засгийн газрын баталсан төрөлтийг төлөвлөх бодлого хэвээр үлдэнэ" гэж  шинэлэлийн төслийг танилцуулах үеэр хэлсэн байна. Тэр тайлбарлахдаа, “БНХАУ нь хүн ам ихтэй орон бөгөөд  хүн амын тоо болоод баялгийн хязгаарлагдмал байдлын хувьд асуудалтай” гэв. Тиймээс төрөөс энэ асуудалд чанга бодлого баримтлах ёстой гэнэ. “Орон нутгийн албаны ажиллагаанд шаардлагаа нэмэгдүүлнэ” гэж тэр онцолсон байна.

“Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого 1980-аад оноос Хятадад хэрэгжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүчин төгөлдөр журамд нь нарийвчлал орж байгаа. Өдгөө гэр бүлийн хосууд айлын ганц хүүхэд байсан бол зарим хотуудад хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч байгаа. Хөдөөгийн зарим районд том хүүхэд нь эмэгтэй бол дахин нэг хүүхэд гаргахыг зөвшөөрдөг. Гэхдээ л хоёр дахь хүүхэд төрүүлэх эрхтэй ч гэсэн зөвшөөрөл авахаар хүнд суртлын нэлээд саад бэрхшээлийг давдаг. Хүн ам зүйн бодлого зөрчигчдөд том хэмжээний торгуулт ноогдуулах ба орон нутгийн эрхтэн дархтнууд жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмслэлтийн сүүлчийн шатанд нь үр хөндүүлэхээр шахсан тухай  дуулиан байнга гарч байгаа. Энэ жуамыг давах ганц арга нь гадаадад төрөх. Энэ аргыг чинээлэг хүмүүс ихээхэн ашигладаг болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж