Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахаар явах замдаа Чойр-Сайншандын 176,4 км авто замын ажилтай газар дээр нь танилцлаа. 2006 оноос БНСУ-ын Экспорт импорт банкны зээлээр баригдаж эхэлсэн энэхүү замын ажил гэрээний үнийн өсөлтөөс шалтгаалан ажил нь зогссон байсан юм. Замын ажлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилтээр дахин үргэлжлүүлж, одоо 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажил 4 дүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусч ашиглалтад оруулна гэж Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П. Батсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Одоогоор тус замын хөрс хуулалт, далангийн ажлын гүйцэтгэл 100 хувь, асфальт бетон хучилтын ажил 9 хувьтай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Чойр-Сайншандын авто зам ашиглалтад орно
Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж байна. “Орон нутгийн хөгжилд Шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарал тавьж, аймгийн төвүүдийг хот болгох, сумын төвүүдийг орчин үеийн суурин газрын түвшинд хүргэхээр зорьж байна.