Дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Дунд суудлын хуралдаан болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 83 дугаар захирамжаараа Засгийн газрын тохируулагч агентлаг-Тагнуулын Ерөнхий газрын дэд даргыг томилохдоо гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгав.

Иргэн Д.Ламжав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах  төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзжээ.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж