
Иргэн Д.Ламжав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзжээ.
Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.