МАН-ын удирдлагууд Засгийн газрын шийдвэрээс болж хохироод буй иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсох нь чухал. Засгийн газрын шийдвэрээс болж иргэд хохирох ёсгүй гэдгийг хэлж байлаа. Нийт 250 орчим айл өрх хохирогч болоод байгаа бөгөөд санхүүжилтийг Засгийн газраас гаргуулах, санхүүжилтийг үргэлжлүүлэх хүсэлтийг Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа юм. Тэд энэ хүсэлтийнхээ хариуг маргааш буюу гуравдугаар сарын 13 хүртэл хүлээх бөгөөд хариу өгөхгүй бол маргаашнаас өлсгөлөн зарлана гэж буй.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар энэ үеэр “Засгийн газраас гаргасан шийдвэрээс болж иргэд хохирч болохгүй. Бид та бүхэнтэй уулзаж байгаа нь Засгийн газар арга хэмжээ авч, энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсч байгаагийн илрэл. Өмнөх Засгийн газрын үед тооцоо, судалгааг нь хийж, олон жил ярьсны эцэст зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргасан. Хохирогчид нь иргэд байх ёсгүй. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа яаралтай авах хэрэгтэй” гэлээ.