Ай Вэй Вэй металь цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Ай Вэй Вэй металь цомог гаргана

Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлч Ай Вэй Вэй хүнд метал рок хөгжмийн цомог гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний удахгүй хөгжим сонирхогчдын хүртээл болох уг цомогт нь  панк болон поп урсгалын есөн дуу багтах юм байна. Уран баримал болоод инстелляци урлагийн бүтээлүүдээрээ алдартай тэрээр 2011 онд 81 хоногийн турш хоригдох үеэс эхлэн дуу хөгжим сонирхож эхэлжээ.

Тэрээр “Намайг хоригдох хугацаанд шоронгийн харгалзагч нар надад дуу дуулж өгөхийг хүсдэг байсан. Гэсэн хэдий ч тэр бүр хөгжим сонирхож байгаагүй болохоор эвгүй байдалд орж байсан. Би зөвхөн Хятадын ардын чөлөөлөх армийн дуунуудыг л мэддэг байсан. Харин шоронгоос гарсныхаа дараа дуу хөгжим сонирхож эхлэх болно гэж өөртөө хэлсэн” хэмээн ярьжээ.

Ай Вэй Вэй цомгийнхоо нэрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа бөгөөд цаашид дахин цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж