цэргийн нисдэг тэрэг осолдсоны улмаас олон улсын энхийг сахиулах хүчний
таван цэрэг амь үрэгджээ. Одоогоор НАТО-гийн албаныхан ослын шалтгааныг
тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдсэн цэргүүд аль улсын
харьяат иргэн болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ
“Reuters”-ийн мэдээлснээр Афганистаны зүүн хэсгийн нутгуудад энхийг
сахиулах ажиллагаанд АНУ, Австрали болон Их Британийн армийн цэргүүд
алба хааж байгаа аж. Түүнчлэн НАТО-гийн зүгээс осол болох үед
Афганистаны зүүн хэсгийн нутгуудад ямарваа лалын зэвсэгт бүлэглэлийн
дайчдын идэвхижил илрээгүй гэж мэдэгдсэн боловч тус осол Талибаны дайчид
Афганистаны батлан хамгаалах яаманд халдсаны дараахан болсноороо
анхаарал татаж байгаа юм. Талибан зэвсэгт бүлэглэлийн зүгээс АНУ-ын
Пентагоны тэргүүн Чак Хейгелийг Афганистанд айлчилсныг эсэргүүцэн тус
улсын батлан хамгаалах яаманд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас есөн цэрэг
амь үрэгдсэн билээ.
Афганистанд цэргийн нисдэг тэрэг осолдох нь
ховор тохиолддог бөгөөд ослын ихэнхи тохиолдолд “Талибан” зэвсэгт
бүлэглэл болон лалын зэвсэгт босогчид цэргийн нисдэг тэрэг рүү
галласнаас үүддэг гэж Reuters мэдээлжээ. Үүнээс өмнө өнгөрсөн
наймдугаар сард Афганистаны зүүн хэсэгт “Black Hawk” цэргийн нисдэг
тэрэг осолдсноос 11 хүн амь үрэгдсэн байна. Хохирогчдын долоо нь
Америкийн цэргүүд байжээ. Түүнчлэн өнгөрсөн 2011 оны наймдугаар сард
Талибанчууд цэргийн тээвэрлэлтийн “CH-47 Chinook” онгоц руу галласны
улмаас Америкийн армийн тусгай ажиллагааны 25 цэрэг, бусад улсын 13
цэргийн хамт амь үрэгдэж байжээ. АНУ-ын зүгээс Афганистанд үүрэг
гүйцэтгэж буй армийн цэргүүдээ эргүүлэн татаж, ирэх онд цэргийн тоог 34
мянга болгож бууруулах тухай мэдээлсэн билээ.