Email болон мессежийг агаарт бичнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Германы Karisruhe технологийн дээд сургуулийн эрдэмтэд Email болон мессежийг хөдөлгөөн хянах бугуйвчийн тусламжтайгаар агаарт бичих боломжийг бидэнд олгож байна.

Энэ бугуйвч нь агаарт бичих хөдөлгөөнийг танин мэдэрч тэдгээрийг радио сигналын тусламжтайгаар компьютер  болон бүх төрлийн  үүрэн төхөөрөмж рүү үсгэн хэлбэрт оруулан илгээдэг гэнэ.

“Агаарт бичих” систем нь одоогоор 8000 үг таних чадвартай төдийгүй олон төрлийн үсгийн хэв маягийг таньж чаддаг маш нарийн  боловсронгуй технологи юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж