
Азийн томоохон нарны станцын эхний ээлж Хятадын Юньнань мужид ашиглалтад орлоо. Тавдугаар сарын 25-нд Юньнань мужийн Куньмин хотноо Азид томоохон болох нарны станцын эхний ээлж ажиллаж эхлэв. Уг станцын төслийн хүчин чадал нь 166 мгаватт ба ашиглалт орсон ээлж 20 МВт цахилгаан үйлдвэрлэнэ. Станцын нийт зардал нь 9 тэрбум юань болж байгаа ба байгуулах ажиллагаа 2015 онд дуусах ажээ. Тэр үеэр станц 188 сая кВт/цаг хэмжээний цахилгааныг үйлдвэрлэж эхлэх юм. Тэр нь жил бүр агаар мандалд хаягдах хүлэмжийн хийг 175,4 мянган тонноор бууруулна гэсэн үг юм.
Юньнань мужид нарны эрчим хүчний нөөц их гэдэг ба болзолт нөхцлөөр тэр хэмжээ нь 73,1 тэрбум тонн юм.
