Багдадад 14 хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Багдадад 14 хүн үрэгдлээ

Мягмар гаригийн үдээс хойш зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд Багдадын гоёл чимэглэлийн хэд хэдэн дэлгүүрт дээрэм хийх үеэр 14 хүн алагдсан байв.
Иракийн дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлснээр гэмт хэрэгтнүүд 11 дэлгүүрийг дээрэмдэхдээ тэндхийн ажилтан 14 хүний амийг хөнөөсөн гэв. Дээрэмчид зугтахын өмнө дэлгүүрийн ойролцоо зогсож байсан машинуудад цахилгаан тэсрэх бөмбөгийг тавьсан байна. Цагдаагийнхан гэмт хэргийн газруудыг бүслэн хаасан байлаа. Мэргэжилтнүүд тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгосон гэнэ. Одоо Иракийн аюулгүй байдлын асуудал хурцдан хүчирхийлэл өсч байна. Гуравдугаар сарын сонгуулийн дараа улс төрийн янз бүрийн хүчин Засгийн газар байгуулах сунжирсан маргаанд ороод байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж