Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Бакиев Туркт иржээ

Киргизийн экс ерөнхийлөгч Курманбек Бакиев Белорусиас Туркт ирэн амарч байгаа тухай Оросын Интерфакс агентлаг дипломат эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу дамжуулжээ.
Интерфаксын эх сурвалж Бакиев ямар хугацаагаар амрах гэж байгааг мөн Белорусьт буцан ирэх үү гэдэг талаар хариулт өгөхөд хүн байна гэлээ.
Гэхдээ Интерфакс өөрийн мэдээг яг баталгаатай биш гэсэн байна. Дөрөвдүгээр сарын 7-8-нд Бишкек хотноо олон нийтийн үймээн гарах үеэр Бакиев тус орноос гарч явсан ба одоо Белорусийн ерөнхийлөгчийн ивээл дор амьдарч байна. Киргизийн үймээний үеэр бараг наян хүн үрэгдсэн юм. Шинэ түр Засгийн газар нь Бакиевыг олон хүний амийг сүйтгэсэн болон авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллан Белорусиас түүнийг шилжүүлэн өгөхихйг хүссэн билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж