Хатан хаан шинэ парламентыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Хатан хаан шинэ парламентыг нээлээ

Хатан хаан II Елизавета. Гэрэл зургийг AFP

Их Британийн хатан хаан II Елизавета парламентын ээлжит чуулганы нээлтийг уламжлал ёсоор хийн үг хэлэхдээ шинэ эвслийн Засгийн газрын хууль тогтоох хөтөлбөрийг тогтоож өглөө.
Шинэ Засгийн газрын гол чиглэл нь төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн бий болгох явдал гэж II Елизавета мэдэгдэв. “Төсвийн бүтцийн алдагдлыг хурдан бууруулахад” Засгийн газар шуурхай ажиллана гэж хатан хаан амлав. Нийгмийн зардлыг судлах тусгай комисс байгуулах ёстойг тэрээр хэллээ.
Хүлээгдэж байсны дагуу Их Британийн сонгуулийн ситемыг өөрчлөх асуудлыг хатан хаан хөндлөө. Хатан хааны үгэнд нийтдээ 22 хууль тогтоомж, нэг хуулийн төслийг дэвшүүлсэн байна. Хатан хаан үг хэлсний дараа депутатууд түүний дэвшүүлсэн асуудлаар шууд хэлэлцүүлэгээ хийж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж