
БНСВУ-ын сангийн дэд сайд До Хуан Анх Туан тэргүүтэй төлөөлөгчид манай улсад гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсын сангийн дэд сайд С.Пүрэвтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байна. Вьетнамын төлөөлөгчдийн зорьж очсон дараагийн газар нь Гаалийн ерөнхий газар байлаа. Тэд Монголын гаалийн байгууллагын шинэчлэл, мэдээллийн технологийн системийг нэвтрүүлсэн туршлагыг судлах, хил гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудлаар Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон бусад удирдлагуудтай харилцан ярилцжээ.
Д.ЦЭЦ