АНУ-ын хамгийн өндөр хүн нь украин үндэстэн

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн өндөр хүн нь украин үндэстэн

АНУ-ын хамгийн өндөр хүнээр украин үндэстэн Игорь Вовковинский болов. Түүний өндөр нь 2 метр 34,5 см болж байгаа гэнэ. Зохих бүртгэлийг Гиннесийн дээд амжилтын номонд хийсэн ба энэ тухайн Эн-би-си телевиз даваа гаригт мэдээлсэн байлаа.
Миннесота мужийн Рочестер хотод амьдардаг 27 настай украин залуу өмнөх дээд амжилтын эзэн Виржиниа мужийн Жорж Батлераас нэг см-аар илүү гаран Америкийн хамгийн өндөр хүн болсон байна.
Игорь Вовковинский долоон настайдаа эхийн хамт АНУ-д иржээ. Амьдрах орчноо сольсон нь Игорийн хурдан өсөлт болсон гипофиза өвчнөөс салах гол шалтгаантай байв.
Одоо дэлхийн хамгийн өндөр хүн нь 2 метр 46,5 см-ын өндөртөй Туркийн иргэн Султан Козен юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж