
Миннесота мужийн Рочестер хотод амьдардаг 27 настай украин залуу өмнөх дээд амжилтын эзэн Виржиниа мужийн Жорж Батлераас нэг см-аар илүү гаран Америкийн хамгийн өндөр хүн болсон байна.
Игорь Вовковинский долоон настайдаа эхийн хамт АНУ-д иржээ. Амьдрах орчноо сольсон нь Игорийн хурдан өсөлт болсон гипофиза өвчнөөс салах гол шалтгаантай байв.
Одоо дэлхийн хамгийн өндөр хүн нь 2 метр 46,5 см-ын өндөртөй Туркийн иргэн Султан Козен юм.