Кумбха-мела баяр 12 жилд нэг удаа Аллахабад хотод болдог. 2001 онд болсон өмнөх баярт 60 сая хүн оролцож байжээ. Энэ жилийн баяр хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд болсон бөгөөд нэг сая орчим хүнтэй Аллахабад хотод даяанчдад зориулан 2000 га газарт майхантай кэмп босгосон байв. Тус бүсэд цагдаа, эмнэлэг, онцгой байдлын багууд түр хугацаанд байрлаж, ажилласан байна. Түүнчлэн нийт 35 мянган зөөврийн бие засах бүхээгийг бэлтгэсэн байжээ. Баярын дараагийн өдөр тэндхийн түр байгууламжуудыг хурааж, цэвэрлэгээ хийсэн байна.
Кумбха-мела баяр нь дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн оролцдог шашны баяр бөгөөд хэт олон хүн цугласнаас хүний амь үрэгдэх тохиолдол байнга шахам гардаг байна. Энэ жил хотын төмөр замын буудалд олон хүн бужигнасан шахцалдааны улмаас 36 даяанч амиа алджээ.