“Шуурхай удирдлагын төв” байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

“Шуурхай удирдлагын төв” байгуулна

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулж, төрийн байгууллагын ажлыг сайжруулах, төрийн албан хаагчийн сахилга, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Энэхүү ажлын нэг нь Шуурхай удирдлагын төв байгуулах тухай бөгөөд Засаг даргын зөвлөлийн хурлаар тус төвийг хэзээ байгуулж, хэрхэн ажиллуулах, журмыг батлах талаар хэлэлцлээ.

Шуурхай удирдлагын төвийг байгуулснаар төрийн байгууллагын үйлчилгээ, лавлагааг  ард иргэд нэг цэгээс авах, Иргэний танхимд санал хүсэлт, гомдол шүүмжлэлээ хүссэн цаг үедээ нээлттэй тавих,  төрийн албан хаагчийн ажил, үйлчилгээнд хяналт тавих зорилго бүхий камержуулалтын системийг нэвтрүүлэх гэсэн гурван том ажил хэрэгжиж эхэлнэ. Түүнчлэн 7032-1111 дугаарын утас, цахим хаягаар иргэд, байгууллагуудын санал хүсэлтийг хүлээн авч, мэдээллийн мөрөөр арга хэмжээ аван шийдвэрлэж байхаар шийдвэрлэсэн юм.

Зөвлөлийн гишүүд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс боловсруулсан Шуурхай удирдлагын төвийн  журмыг  хэлэлцэж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо гэж Өвөрхангай аймгаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж