
содон төрхөөр имижээ бүрдүүлсэн дуучин Lady Gaga аав Жозеф, ээж Синтия
нарынхаа хуримын тэмдэглэлт ойн баярт нь зориулж, алдартай итали машин
бэлэглэжээ. Дуучин бүсгүйн таалалд хар гялтганасан өнгөтэй Rolls-Royce
нийцэж, улмаар аав, ээжийнхээ хуримын ойн өдөр туузаар чимэглээд
мэндчилгээний хуудасны хамт илгээсэн байна. Харин мэндчилгээн дээрээ “Яг
л та хоёрын хайр шиг мөнхөд орших машин” хэмээн бичсэн байсан гэнэ. Энэ
тухайгаа Lady Gaga Британийн сэтгүүлд “Би аав, ээждээ зориулж машин
авсан. Хар өнгөтэй Rolls-Royce. Аав маань итали соёлд их дуртай. Тийм ч
учраас би түүнд жинхэнэ Загалмайлсан эцгийн машин бэлэглэхийг хүссэн юм”
хэмээн ярьжээ.
С.Цэлмэг