
Төмрийн хүдрийг түүхийгээр нь хил давуулах нь Монголд ямар ч ашиггүй гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тиймээс Дархан Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмөрлөгийн цогцолбор байгуулахаар шийдвэрлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж төмөрлөг боловсруулахын дээр нүүрснээс хий, шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Герман, АНУ, Япон, Солонгос зэрэг үйлдвэржсэн орнуудтай хамтран ажиллахын зэрэгцээ сүүлийн үед үйлдвэрлэлийг цогц байдлаар эрчимтэй хөгжүүлж буй Тайланд, Вьетнамын туршлагыг судална гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга онцолж байна.
Д.ЦЭЦ