Жастин Бибер Португаль дахь тоглолтоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Жастин Бибер Португаль дахь тоглолтоо цуцлав

Канадын залуу од Жастин Биберийн хувьп таагүй өдрүүд үргэлжилсээр. Сүүлийн үед түүнийг тойрсон бараан мэдээлэл ар араасаа цуварч, фэнүүдийнх нь сэтгэлийг гонсойлгосоор байгаа гэнэ. Үнэнч шүтэн бишрэгчдийнх нь урмыг хугалсан ээлжит нэгэн мэдээлэл гарсан нь Жастин энэ долоо хоногт Португальд хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалжээ. Тэрбээр гуравдугаар сарын 12-нд хийх байсан тоглолтоо цуцалсан тухай  “Pavilhao Atlantico” мэдээлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр 12-нд цуцалсан тоглолтоо дөрөвдүгээр сард хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний ийнхүү тоглолтоо хойшлуулах болсон нь залуу дуучны эрүүл мэндийн байдалтай холбоотой ажээ.

Өнгөрөгч бямба гаригт Лондон болсон тоглолтынхоо үеэр ухаан алдан унаж фэнүүдээ сандаргаад авсан тэрээр тус хотод хэд хоног биеэ эмчлүүлэх юм байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Жастиний биеийн байдал одоогоор сайн байгаа ч эмч нар түүнд эмчилгээ хийлгэж биеийн байдлаа харзнах хэрэгтэй хэмээн зөвлөсөн гэн.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж