онд Уэльсийн Свонси хотод төрсөн бөгөөд Халландын гүн Бертильтэй танилцахаас өмнө “Vogue” сэтгүүлд моделиор ажиллаж байжээ. Тэрээр Шведийн хаан Карл XVI Густавын авга ах Халландын гүн Бертильтэй гэрлэхээс өмнө Их Британийн жүжигчин Иван Крейгтэй 1940 онд гэрлэсэн боловч таван жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж байжээ.
Лилиан 1943 онд 28 насныхаа төрсөн өдрөөр нэгэн үдэшлэг дээр Халландын гүн Бертильтэй танилцаж, бие биедээ хайр сэтгэлтэй болсон байна. Хосууд Лилианыг гэрлэлтээ цуцлуулсны дараа гэрлэхийг хүссэн боловч тэдний хуримыг Бертилийн аав, Шведийн хаан Густав VI Адольф зөвшөөрөөгүй аж. Үүнээс хойш хосууд Францын өмнөд хэсгийн нэгэн тосгонд чимээгүйхэн амьдрах болжээ. Харин хожим 1973 онд Шведийн хаан Карл XVI Густав хаан ширээг залгамжилсны дараа Халландын гүн Бертиль, Лилиан нар 1976 оны арванхоёрдугаар сарын 7-нд хуримаа хийжээ. Дурлалт хосууд анх танилцсанаасаа хойш 33 жилийн дараа Дроттнингхольм ордны сүмд ёслол төгөлдөр хурим хийсэн байна. Халла
ндын гүн Бертиль 84 насандаа таалал төгссөн бөгөөд хосууд хүүхэдгүй байжээ.
Шведийн гүнж Лилиан 1990-ээд оны эхэн үед Нобелийн шагнал гардуулах ёслол гэх мэт олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог байсан боловч 91 настайгаасаа хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон байна. Харин 2010 онд тэрээр Альцхаймер өвчнөөр өвдсөн байна.