“Төмөр дээврийг” аль болох хурданаар бий болгох

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Төмөр дээврийг” аль болох хурданаар бий болгох

Гэрэл зургийг: ISRA.com

“Кипат барзель” (“Төмөр дээвэр”) нэртэй пуужингийн довтолгооны эсрэг системын туршилт ба байрлуулалтын талаар шүүмжлэх зүйл алга гэж Израилийн парламентын Гадаад хэрэг ба батлан хамгаалах хорооны тусгай комиссийн дарга Ави Дихтер үнэлжээ. Дихтер өмнө нь ШАБАК-ийг (Ерөнхий аюулгүй байдлын алба) толгойлж байсан ба сүүлийн үед “Төмөр дээврийн” эхний батарейнуудыг үйлдвэрлэн агаарын довтолгооноос хамгаалах цэрэгт нийлүүлэх асуудлыг хариуцаж байна. Дихтер эдгээр асуудлыг эрчимжүүлэн үр бүтээлийг нь дээшлүүлэхийг бас анхаарууллаа. Түүний тайлбарласнаар депутатууд хэдэн км-аас хэдэн арван км-ын тусгалтай пуужингуудыг угтан сөнөөх энэ системд анхаарлаа хандуулсан нь санамсаргүй биш гэнэ. “2000 оноос хойш өнөөг хүртэл Израилийн нутаг дэвсгэрийг 15 мянган пуужингаар буудсаны ихэнх нь сүүлийн таван жилийн дотор өмнөт ба хойд нутагт унасан юм. Манай цэргийн мэргэжилтнүүд шинэ хүчирхэг системийн сонголтыг зөв хийлээ. Харин одоо энэ системийг байлдааны байрлалд нэн шуурхай байрлуулах хэрэгтэй” хэмээн тэр онцолсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж