дуучин Тейллор Свифт өнгөрөгч бямба гаригт Небраска мужийн Омахагийн
төв эмнэлэгт зочлон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдраар
өвдсөн тавдугаар ангийн сурагч Лаурен Хакертай уулзжээ. Хорт хавдраар
өвдсөн охин Омахагийн Маргарет Мэригийн дунд сургуульд сурдаг аж.
Лаурений эцэг эх охиноо хайртай дуучинтай нь уулзуулах хүсэлт бүхий
өөрсдийн бэлтгэсэн бичлэгийг YouTube-д тавьсны дараа “Caring Bridge”
ашгийн бус байгууллагаас зохион байгуулж охиныг Тейллортой уулзуулж
байгаа нь энэ аж.
Өвчтөний эцэг эхийн мэдэгдсэнээр арван настай
Лаурен цусны хорт хавдартай юм байна. Тейллор охинтой уулзсаны дараа
“Gossip Cop”-т өгсөн ярилцлагандаа Лаурантай болон охины ар гэртэй
цаашдаа холбоотой байх болно хэмээн ярьжээ. Лаурений аав Филл Хакер
охиныхоо өвчний талаар болон Тейллортой уулзахыг мөрөөддөг тухай хамгийн
эхлээд өөрсдийн гэр бүлийн блог дээрээ тавьсан гэнэ.
Тейллор
эмнэлэг дээр бараг нэг цаг гаруй охинтой ярилцаж Лаурен түүнд электрон
төгөлдөр хуур хүртэл тоглож өгчээ. Сэтгэл хөдөлгөм уулзалтын дараа
Тейллор өөрийн гарын үсэгтэй зөөврийн компьютер, гитарыг охинд бэлэглэж
түүнийг халуун дотноор тэвэрсэн байна.
Тейллор ирэх лхагва
гаригт хамгийн сүүлд гаргасан "Red" цомгоороо нэрлэсэн өөрийн аялан
тоглолтыг Омахад хийх төлөвлөгөөтэй байгаа аж.