Копенгаген институтын хэсэг мэргэжилтнүүд хараагүй хүмүүст газрын зураг хэрэглэх боломж олгосон нэмэлт хэрэгсэл бүхий iPhone бодож олжээ.
Хараагүй хүмүүст зориулсан энэхүү хэрэгсэл нь өөр дээр нь тэмдэглэгдсэн зам харгуйг зогсолтгүй шинэчилдэг.
Энэ хэрэгсэл нь iPhone-д шууд болон Biuetooth-р холбогддог учраас iPhone-оо гартаа барьж явах шаардлагагүй.
Энэхүү хэрэгсэл нь Брайлл-ын үндсэн зарчмаар ажиллах бөгөөд хэрэглэгч очих газрынхаа хаягийг хэлэхэд төхөөрөмж дээр явах замын чиглэл товойж гарч ирнэ.
Ингээд л хэрэглэгч товгор замыг хуруугаараа тэмтэрч, хаашаа эргэх, хэдий хэр замыг шулуун явах зэргээ мэдэх боломжтой юм.
Т.ТҮВШИН