Бейонси, Адель нар Мишель Обамагийн баярт уригдав

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Бейонси, Адель нар Мишель Обамагийн баярт уригдав

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама жилийн дараа цагаан ордонд зохион байгуулагдах 50 насны төрсөн өдрийн баяртаа дууг нь сонсох дуртай хайртай хоёр дуучнаа урьжээ. Хатагтай Обама ирэх оны нэгдүгээр сарын 17-нд болох энэхүү баяртаа Грэммийн шагналт нэрт дуучин Адель Бейонси нарыг ийнхүү урьсан байна. Хүндтэй урилга хүлээсэн дуучин Адель аль хэдийн зөвшөөрсөн хариугаа Мишель Обамад уламжлаад байгаа аж. Тэргүүн хатагтайн 50 насны төрсөн өдрийг сүр дуулиантайгаар тэмдэглэх тухай эх сурвалжууд жилийн өмнөөс ийнхүү шуугиж эхлээд байгаа нь энэ юм.

Харин поп од Бейонсигийн хувьд Обамагийн үнэнч дэмжигч төдийгүй, Ерөнхийлөгчийн гэр бүлийн дотны анд гэдгийг түүний шүтэн бишрэгчид андахгүй. Өнгөрөгч оны сүүлээр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бейонси Обамагийн сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн арга хэмжээнээс эхлээд тангараг өргөх ёслолд нь хүртэл оролцсон билээ. Иймд тэргүүн хатагтайн урилгыг албан ёсоор хүлээн авснаа мэдэгдээгүй байгаа ч Бейонси энэхүү хүндтэй баярт оролцох нь ойлгомжой хэмээн эх сурвалжууд энэ үеэр мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж