Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлж заншсанаар инфляци хоёрдугаар сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, инфляци хоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 2.8 хувь, жилийн өмнөхөөс 11.3 хувиар өссөн байна. Үүнд ундаа, ус 3.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Жил бүрийн хоёрдугаар сард инфляцийн төвшин өндөр байдаг бөгөөд энэ нь дөрөв, тавдугаар сараас саардаг байна. Тухайлбал, жилийн өмнө оны эхний байдлыг авч үзэхэд, 5.4 хувьтай байсан бол энэ жил 2.8 хувьтай гарсан ажээ. Ийнхүү энэ жил инфляцийн өсөлтийн хурд хоёрдугаар сараас эхлээд саарч эхэлж байгаа нь эерэг нөлөө үзүүлнэ гэж албаныхан тайлбарлалаа.
У.БОЛОР