Энэ даашинзийг Michael Schmidt, Francis Bittoni нар алдарт бүсгүй Dita Von Teese-д зориулж тусгайлан бүтээжээ.
Michael Schmidt iPad дээрээ загварыг нь гаргаж Francis Bittoni-тай Skype-аар холбогдон санаа оноогоо хуваалцаж, энэхүү бүтээл анх бүтсэн гэнэ.
Даашинзийг хүний биеийн хөдөлгөөнд чөлөөтэй байлгахын тулд 17 хэсгийг 3000 холболтоор холбохоор тооцоолжээ.
Загвар бэлэн болмогц үүнийгээ жинхэнэ 3D-гээр хэвлэхийн тулд Shapeways-тэй хамтран ажилласан гэнэ.
Энэхүү даашинзны эцсийн хувилбар нь Swarovski-ын 13000 болор шигтгээтэй ба гурван сар ажиллаж байж бэлэн болгожээ.
Т.ТҮВШИН