Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан долоо хоног бүрийн бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаад байгаа. Энэхүү аян эхлээд хоёр долоо хоног өнгөрсөн ба энэ хугацаанд нийтийн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 4375 байгууллага аж ахуйн нэгжийн 11227 хүн оролцож, нийтдээ 78 тон хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.
Баянголчуудын бямба аян нь орчны бохирдлын эсрэг бүх шатны үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ба цаашид олон нийтийг идэвхитэй хамрагдахыг ЗДТГ-аас уриалж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, бямба гараг бүрийн 11.00-12.00 цагийн хооронд буюу ердөө гуравхан цагийг өөрийнхөө болоод ирээдүйнхээ төлөө зориулахыг уриалж байгаа юм.
Г.ДАРЬ