«The Next Day» цамгийн хавтас. Фото: davidbowie.com
Тодруулбал, Австрали, Австри, Бельги, Финлянд, Герман, Грек, Ирланд, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Португали, Швед, Швейцари, Унгар, Эстони, Латви, Литва, Словени, Израиль, Ливан, Туркт “The Next Day” цомог цахим борлуулалтаар тэргүүлж байна.
Дэвид Боуи хамгийн сүүлд 10 жилийн өмнө “Reality” нэртэй цомог гаргаж байсан юм. Тэрбээр 66 насныхаа төрсөн өдрөөр буюу гуравдугаар сарын 8-нд “The Next Day” гэх шинэ цомгоо танилцуулсан бөгөөд урьтал болгож, өнгөрсөн сард цомгийн “Where are we now” дуугаа цацсан нь iTunes-ын чартыг хэдэн цагийн турш тэргүүлжээ.
“The Next Day” цомог бүтнээрээ гуравдугаар сарын 1-нээс iTunes-т байршсан бөгөөд өнөөдрөөс дуу хөгжмийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлжээ.