“Фүкүшима-1” станцын ослын хоёр жилийн ойгоос хоёр хоногийн өмнө атомын цахилгаан станцуудын ажиллагааг цаашид сэргээх, шинээр АЦС барихыг эсэргүүцсэн өргөн олон нийтийн жагсаал болсон байна. Токио хотын гудамжинд өнгөрсөн бямба гаригт 15 мянган хүн гарч жагссан байв. Шинзо Абэгийн Засгийн газар хуучин АЦС-уудын ажиллагааг сэргээж, шинэ станцуудыг барьж эхлэх гэсэн эрмэлзлийг жагсагчид эсэргүүцлээ.
Ийм өргөн цар хүрээгээр Японд жагсаал болж байгаагүйг гадаадын агентлагууд онцолж байна. Хамгийн сүүлд Вьетнамын дайны үеэр л томоохон эсэргүүцлийн ажиллагаа болж байжээ.
Газар хөдлөлт ба цунамийн давалгааны улмаас “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад хоёр жилийн өмнө осол гарсан юм. Гамшгийн улмаас 19 мянган хүн үрэгдсэн ба станцын цахилгааны хангамжийн гадаад хэрэгсэл, нөөцийн генераторууд жагсаалаас гарч, атомын цахилгаан станцын цөмийн тогооны идэвхтэй хэсгийг гурван блокт нь хайлуулсан билээ. Ослын бүсийг 160 мянга орчим хүн орхин гарсан ба өдгөө Японы 50 цөмийн тогооноос дөнгөж хоёр нь ашиглагдаж байгаа.