”Пэтриот” пуужинг Польшид авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

”Пэтриот” пуужинг Польшид авчирлаа

Америкийн агаарын довтолгооны эсрэг зориулалтын "Пэтриот" пуужингуудыг тавдугаар сарын 24-нд Германаар дамжуулан Польшийн хойд хэсэгт байрлах Мораг баазад авчирчээ. Пуужингийн хамт АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах хүчний 7 дугаар хорооны 5 дугаар сумангийн 100 цэрэг Польшид ирэв.
Америкийн армийн төлөөлөгчийн ярианаас үндэслэн Польшийн мэдээллийн агентлаг дамжуулахдаа пуужингийн энэ хэсгийг 37 вагоноор зөөн авчирсан бөгөөд угсрах ажиллагааг америк мэргэжилтнүүд хийх юм байна.
Угсралтын дараа хоёр жилийн турш тусгай хуваариар Германы Кайзерслаутерн дахь Америкийн баазаас 100-150 цэргийнхэн ирж польшуудыг 30 хоногийн турш сургаж байх ажээ.
Польшийн цэргийн Мораг бааз Варшав хотоос 250 км-ын зайтай, Калининградын польш-оросын хилээс 60 км-т байрладаг. Польшийн талд тэнд пуужингууд байрлуулж байгаа нь стратегийн санаа биш зөвхөн тэндхийн байгууламжууд нь  ашиглахад тохиромжтойд асуудал оршино гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард АНУ ба Польш хоёр “Америкийн цэргийн статусийн тухай гэрээ” байгуулснаар "Пэтриот" пуужингийн систем байрлуулах эрхийн америкчууд авчээ.
ОХУ-ыг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Оросын хилийн орчим "Пэтриот" ба агаарын довтолгооноос хамгаалах систем байрлуулж байгаа нь ойлгомжгүй гэж мэдэгдэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж