Хятад, Америкийн харилцааны шинэ үе

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Хятад, Америкийн харилцааны шинэ үе

Хятад-Америкийн стратегийн ба эдийн засгийн яриа хэлцлийн хоёрдугаар шатны саммит дээр Хятадын тал хоёр орны харилцааны шинэ төвшинд гол чиглэлүүд болох долоон асуудлыг Хятадын талын төлөөлөгч Ма Чжаосюй  санал болгожээ.




Үүнд: Нэгдүгээрт, хоёр орны лидерүүдийн чухал тохиролцоонуудыг амьдралд хэрэгжүүлэн, шинэ зуунд хятад-америкийн нийтлэг харилцааны ажил хэрэгч ба эерэг талуудыг бий болгох дээр ажиллахдаа хэлэлцэгч талуудын эсрэг чиглэгдсэн үйлдлийг сөрсөн түншлэлийг тогтоох

Хоёрдугаарт,
“Хятад-Америкийн хамтарсан мэдэгдэл” ба Хятад –Америкийн гурван тунхаглалыг шинэ цаг үед хоёр талын харилцааг хөгжүүлэхэд гол үндэс болгон баримтлах

Гуравдугаарт,
Хятад АНУ-д хандан өөрийн гол сонирхлыг хүндэтгэхийг уриалахдаа Тайвань, Түвд гэсэн эмзэг асуудлуудыг зохих ёсоор тохинуулахыг шаардлагатай гэж үзэж байна

Дөрөвдүгээрт, хоёр орны хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хүрээлэн буй орчин, терроризмтай тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэглэлийг тараахгүй байх, хууль эрх зүйн хэрэгжилт, шинжлэх ухаан ба боловсрол, хөдөө аж ахуй ба техникийн болон хол хорионы салбаруудад хөгжүүлэн бэхжүүлэх

Тавдугаарт,
хямралын дараах үеийн макро санхүү ба макро эдийн засгийн зохицуулалтын улс төрийн бодлогын тохиролцоог  нэмэгдүүлэн бүс нутгийн болон даяарчлалын чухал асуудлаар харилцаа холбоогоо барьж байх. Мөн бүлэглэлүүдийн тухайлбал, Их 20-ийн  олон улсын санхүүгийн системийн шинэчлэлт ба цаг уурын өөрчлөлттөй тэмцэх талын дүрэм журмыг нэгтгэн зохицуулах

Зургаадугаарт, хуулийн байгууллагууд, нам хөдөлгөөн, орон нутгийн засаг захиргаа ба академийн институтууд ба залуучуудын солилцоог урагшлуулан хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны бодит төслийг хэрэгжүүлэх мөн боловсролын салбарын оюутан солилцоог практик дээр дэмжих

Долдугаарт, Хятад-Америкийн харилцааг шинэ шатанд хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бий болгох мэдээллийн орчин бүрдүүлэх зэрэг Хятадын талын саналуудыг  танилцуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж