Lady Gaga аав ээждээ Rolls-Royce бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Lady Gaga аав ээждээ Rolls-Royce бэлэглэжээ

Өвөрмөц содон төрхөөр имижээ бүрдүүлсэн дуучин Lady Gaga аав Жозеф, ээж Синтия нарынхаа хуримын тэмдэглэлт ойн баярт нь зориулж, алдартай итали машин бэлэглэжээ. Дуучин бүсгүйн таалалд хар гялтганасан өнгөтэй Rolls-Royce нийцэж, улмаар аав, ээжийнхээ хуримын ойн өдөр туузаар чимэглээд мэндчилгээний хуудасны хамт илгээсэн байна. Харин мэндчилгээн дээрээ “Яг л та хоёрын хайр шиг мөнхөд орших машин” хэмээн бичсэн байсан гэнэ. Энэ тухайгаа Lady Gaga Британийн сэтгүүлд “Би аав, ээждээ зориулж машин авсан. Хар өнгөтэй Rolls-Royce. Аав маань итали соёлд их дуртай. Тийм ч учраас би түүнд жинхэнэ Загалмайлсан эцгийн машин бэлэглэхийг хүссэн юм” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж