James эхнэрээ ирнэ гэж итгэдэг

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

James эхнэрээ ирнэ гэж итгэдэг

Холливуудын алдарт жүжигчин “Оскар”-ын эзэн
Sandra Bullock-ын нөхөр James өчигдөр “ABC” телевизийн "Nightline"
шоунд оролцох үеэрээ хувийн амьдралынхаа тухай илэн далангуй ярилцсан
байна.
Тэрбээр шивээстэй загвар өмсөгч бүсгүйтэй янаг амрагийн
холбоотой байсан нь “Оскар”-ын ёслолын дараахан олон нийтэд ил болж,
хосууд тусдаа амьдрах болоод байгаа. Jesse James хэвлэлүүдээр дамжуулан
Sandra-гаас удаа дараа уучлалт гуйж, гэр бүлээ авч үлдэхийг хүсч буйгаа
илэрхийлж байсан ч Sandra гэрээсээ нүүж, хуримын бөгжөө зүүхээ болин,
салах өргөдлөө өгсөн юм.
Нөхрийнхөө урвалтаас болж сэтгэл санаагаар
унаад байсан жүжигчин бүсгүй гурван сар хагастай Louis Bardo хэмээх
бяцхан хүүг өргөж авснаа зарлаж, хүүтэйгээ авахуулсан зураг нь “People”
сэтгүүлийн нүүр хуудсанд гарч байсан.
Харин энэ сарын эхээр Sandra
хүүгийнхээ төрсөн хот болох Нью-Орлеаны “Victorian” харшийг 2.25 сая
доллараар худалдан авч, нүүж очин амьдарч эхлээд байгаа юм.
Түүний
энэхүү тусгаар тогтнол түүний нөхрийг ихэд айлгасан бололттой. Сүүлийн
үед телевизийн шууд нэвтрүүлэгт оролцон эхнэртээ хайртай тухайгаа нулимс
дуслуулан ярьж, эргэж нийлэхийг гуйж эхлээд банйа.
Америкчуудын
хамгийн их үзэн ядаж буй эр хүнээр шалгарсан Jesse James өчигдрийн шууд
нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би түүнд гэр бүлээс гадуурх харьцаагаа
бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. Гэвч тэр намайг дөрвөн эмэгтэйтэй
холбоотой байсан гэж бодоод байгаа юм. Үнэндээ тийм зүйл байгаагүй. Би
хэдий үнэнээ хэлсэн ч тэр итгэж чадахгүй байгаа. Би түүнд худал хэлж,
хуурч байсан болохоор итгэж чадахгүй байх нь аргагүй байх. Тэр намайг
бүхэлд нь, миний хэлсэн бүхнийг худал хуурмаг гэж хүлээж авч байгаа.
Sandra
эх хүний маш сайхан дүр бүтээсэн. Одоо яг тэр дүр шигээ бяцхан хүүгийн
ээж болоод байгаа. Энэ үнэхээр гайхалтай зүйл. Би тэр хоёрын зургийг
хараад зөвхөн бүл, эхнэрээ алдаагүй бас сайхан хүүгээ алдсан гэдгээ
ухаарсан. Би маш их харамсаж байна. Гэхдээ би эхнэрээ хэзээ нэг өдөр
намайг уучлаад, эргээд ирнэ гэж итгэж байна” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж