Туркт суралцахыг хүсвэл энэ сард багтан бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2013.03.10-нд нийтлэгдсэн

Туркт суралцахыг хүсвэл энэ сард багтан бүртгүүлээрэй

Бүгд найрамдах Турк улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд суралцах магистрантур болон докторантурт суралцах оюутуудад олгох тэтгэлгийн бүртгэлээ эхэлжээ. Манай улсын оюутнууд ч энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс төр, хууль, түүх, нийгмийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр суралцах боломжтой юм байна.

Турк  улс магистр докторын сургалтдаа насны хязгаар заасан бөгөөд магистрын сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс 1983 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш, докторын сургалтад хамрагдагч 1978 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн байх шаардлагатай юм. Мөн магистрын сургалтад энэ хичээлийн жилд их дээд сургууль төгсөж буй оюутнууд бүртгүүлэх боломжтой аж. Бүртгэл энэ сарын 31-ний өдрийг хүртэл онлайн хэлбэрээр явагдах  бөгөөд бүртгүүлэх заавар нь турк, англи хэлээр гарчээ. Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr/en эсхүл www.trscholarships.org цахим хуудаснаас авч болох юм байна. 

Харин Туркын их, дээд сургуульд бакалавраар суралцах оюутны тэтгэлгийн бүртгэл тавдугаар сард эхлэх ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж