iPhone-тойгоо үргэлж цуг

Хуучирсан мэдээ: 2013.03.10-нд нийтлэгдсэн

Олон хүмүүсийн хувьд өдөр, оройн хоол нь өдрийн хамгийн ганцаардмал мөч байдаг.

Найз нөхөд байхгүйдээ биш ажил мэргэжлийн шаардлагаар л тэр шүү дээ.

Тэгвэл тэр уйтгартай мөчүүдийг илүү хөгжилтэй болгох ганцаардлын эсрэг Ramen Bowl iPhone dock гарчээ.

Энэ нь таныг ямар ч зүйлтэй холбохгүй учраас жинхэнэ iPhone Dock гэж  нэрлэхэд учир дутагдалтай. Гэхдээ таны өмнө байрласан энэхүү iPhone хооллож байхад чинь хань болдгоороо онцлог.

Micro Soup Design фирм үүнийг зохион бүтээжээ. Энэхүү гайхалтай бяцхан санаа нь гэрээсээ хол байгаа ганцаардмал хүмүүст амьдралын хэв маягаа өөрчилөхөд туслана.

Таны ухаалаг гар утас, iPhone-тай  ижил эсвэл бага хэмжээтэй байлаа ч энэхүү Ramen аягыг ашиглах боломжтой.

Ramen аяга нь яг хэзээ хэрэглэгчийн гар дээр ирэх үнэ ханш нь ямар байх нь одоогоор мэдэгдээгүй байгаа аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж