Фолклэнд Британийн харъяа хэвээр үлдэх үү

Хуучирсан мэдээ: 2013.03.10-нд нийтлэгдсэн

Фолклэнд Британийн харъяа хэвээр үлдэх үү

Их Британи, Аргентины хооронд удаан үргэлжилсэн маргааны бай болсоор ирсэн Фолклэндийн арлын оршин суугчид өнөөдөр цаашдын хувь заяагаа шийдвэрлэх бүх санал асуулга явуулж байна. ВВС-ийн мэдээлснээр хоёр өдөр үргэлжлэх бүх нийтийн санал асуулгаар Фолклэндийн арал Их Британийн харъяа хэвээр үлдэх үү эсвэл өөрийн гэсэн удирдлагатай болох уу гэдгийг шийдвэрлэх гэнэ. Фолклэндийн арлын хүн ам ойролцоогоор 2900 орчим бөгөөд үүнээс 1672 нь энэхүү асуулгад оролцох эрх бүхий насны иргэд аж.

Өмнөд Атлантын тэнгист орших Фолклэндийн арлыг өөрийн эзэмшилдээ авахын төлөө Их Британ болон Аргентин улсууд 1982 онд бага хэмжээний дайн хийсэн юм. Хожим энэ дайн түүхэнд “Фолклэндийн дайн” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд хоёр сар орчим хугацаанд үргэлжилсэн дайнд Аргентин улс ялагдал хүлээжээ. Түүнчлэн тус дайнд Их Британийн 255, Аргентины 650 цэрэг, Фолклэндийн гурван энгийн иргэн амь үрэгдсэн байна. Ийнхүү Их Британи улс дайнд ялалт байгуулсан учраас Фолклэндийн арлыг өөрийн эзэмшил хэмээн зарласан. Гэвч Аргентины зүгээс газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй Фолклэндийн арлыг Их Британийн эзэмшил хэвээр үлдээхгүйн тулд элдэв арга сүвэгчилсээр  өнөөг хүрсэн байна.
 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж