Канадын уугуул индиан иргэд айдас түгшүүрт автаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Канадын уугуул индиан иргэд айдас түгшүүрт автаж байна

Канадийн Засгийн газраас нутгийнхаа уугуул индиан иргэдэд тусгайлан олгосон Онтарио мужийн хойд хэсэгт орших Big Trout Lake буюу Том хулд загастай нуур хэмээх нөөц нутгаас хачин амьтны зулзганы сэг олдсон байна. Бөө мөргөлтэй индиан иргэд учир үл олдох амьтныг хараад “муу ёр далалсан амьтан” хэмээн айн түгшиж эхэлжээ.
Энэ нутгийн Ожи-крее хэмээх индиан овгийнхны интернет сүлжээнд гарсан мэдээгээр бол уг амьтныг 30 см орчим урттай, нүүр нь  “бараг л хүний нүүр шиг” төстэй, урьд өмнө огт харж байгаагүй амьтан гэж дүрслэн бичжээ.
Гэвч Том хулд загастай нуурын оршин суугчид уг “мангас”-ыг энэ нутгийн уугуул индиан иргэдийн дунд үлгэр домог болон яригдаж ирсэн “omajinaakoos”/Муухай амьтан” гэж нэрлэдэг бөгөөд сүүлчийн удаа 50 гаруй жилийн тэртээ хүмүүс харсан юм  гэж мэдээлсэн байна.

Том хулд загастай нуурын оршин суугчдын интернетэд тавьсан зургийг харахад уг амьтан хүрэн өнгийн нэлээд үсэрхэг, урт махир соёо цухуйлгасан цонхийсон царайтай  амьтан аж.

Орон нутгийн хэвлэл мэдээлэлд нутгийн хамгийн өндөр настай нэгэн индиан иргэн ийм амьтан үзэгдэх нь муу мэдээ авчрах дохио болдог юм гэж ярьжээ.
Тэр  “Манай эцэг өвгөдүүд түүнийг “Муухай амьтан” гэж нэрлэдэг юм. Тэр хэзээ ч хүнд харагддаггүй. Хэрэв харагдвал “муу ёрын дохио” болдог юм гэж ярьсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж