Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын волейболын тэмцээн гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд аймаг, нийслэлийн бүсээс шалгарсан 15 сургуулийн баг тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй багуудыг Б.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тэргүүлж, С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, н.Галбадрах дасгалжуулагчтай МУИС-ийн багууд удааллаа. Эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрыг н.Нямаа дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг эзэлсэн бол хоёрдугаар байрт Р.Тамир дасгалжуулагчтай МУБИС, гуравдугаар байрт С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тамирчид тус тус шалгаран, медалийн эзэд боллоо. Харин байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС, ХААИС, МУИС энэ удаагийн “Универсиад” наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эздээр шалгарав.
“Универсиад” их наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд СТО-ны “А” заал, ШУТИС-ийн спорт зааланд болно.
Т.МАША