![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/10/54c2d4d3734aed59/50e9e6af1efc0d3doriginal.jpg)
- Дөрөвдүгээр сарын 13-нд "Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал"
- Дөрөвдүгээр сарын 27-нд "Их, дээд сургуулийн семинар, лабораторийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал"
- Тавдугаар сарын 4-нд "Оюутны бие даалт, сурах үйлийн үнэлгээг боловсронгуй болгох, шинэчлэлийн асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг хийх ажээ.
Ийнхүү их, дээд сургуульд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургалтын арга барилыг боловсронгуй болгох агуулгаар эрдэмтэн, судлаач, багш нарын илтгэлийг хүлээж авч, асуудлыг олон талаас нь ярилцах юм байна. Үүнээс гарах үр дүнгээр эмхэтгэл бэлтгэх, багш, сургалтын байгууллагад зориулсан зөвлөмж гаргах тухай албаныхан мэдээллээ.
Хэлэлцүүлэгт оролцох илтгэлийг шалгаруулах ба дэлгэрэнгүй мэдээллийг soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг болон 96616500 дугаарын утаснаас лавлах боломжтой ажээ.
У.БОЛОР