
Түүнчлэн компанийн засаглалын тухай сургалтад компаниудын удирдах ажилтнууд яаралтай хамрагдаж, тавдугаар сарын 1-нээс өмнө хувь нийлүүлэгчдийн хурлаа хийсэн байх ёстой аж. Хувь нийлүүлэгчдийн хурлын товыг хурал болохоос 45 хоногийн өмнө Санхүүгийн зохицуулах хороо, Монголын өрөнгийн бирж болон олон нийтэд зарлах хэрэгтэй юм байна.
Ийнхүү хувь нийлүүлэгчдийн итгэлийг даасан хувьцаат компаниуд санхүүгээ үнэн зөв, ил тод тайлагнах нь тухайн компани шударга, тогтвортой, сайн засаглалыг бүрдүүлснийг батлах бөгөөд цаашдаа энэ байдлаар хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгох тухай эдийн засагчид тайлбарладаг билээ.
У.БОЛОР